
CELEMI Cayenne: Төслийн симуляц

Төслийн амжилтыг баталгаажуулъя
Төслийн багийн гишүүдийг идэвхжүүлж, оролцогч бүрийн ур чадварыг нээх. Өөрийн хүмүүстэй хамт төсөл хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудлуудыг урьдчилан таамаглаж, даван туулахад суралцацгаая.
Celemi Cayenne™ симуляцид оролцогчид, саяхан дууссан шинэ систем нэвтрүүлэх IT төслийн үр дүнд дүгнэлт хийж зөвлөгөө өгөх болно. Юу болсон бэ гэж үү? Хэн ч үр дүнд сэтгэл хангалуун биш. Төсөл хүлээгдэж байсан үр дүнг гаргаж чадаагүй, боломжит нөөцийг хангалттай ашиглаагүй бөгөөд төсөв хэтэрсэн. Багууд төслийг дахин хянаж, асуудлуудыг илрүүлэн, илүү сайн үр дүнд хүргэж, бизнесийн үнэ цэнийг хамгийн их байлгахын зэрэгцээ олон янзын оролцогч талуудын хэрэгцээг тэнцвэржүүлэхийг хичээх болно. Эдгээр сорилтууд нь бүх багуудад хамааралтай. Сургамжууд нь халуун чинжүүний амт мэт мартагдашгүй байх болно.
Төслийн амжилтыг бүтээх Celemi Cayenne симуляцийн нууц жорыг мэдсэнээр оройтохоосоо өмнө алдаанаасаа суралцаж, алдаагаа засахад тусална.
Үндсэн агуулга: Бизнесийн үнэ цэн, багийн ажиллагаа, шийдвэр гаргалт, төслийн амжилт, харилцаа
Хэн оролцох вэ: Төслийн менежер, удирдлага, зөвлөх эксперт, эцсийн хэрэглэгч, дэмжих багийнхан зэрэг төсөлд хамааралтай хүн бүрд зориулагдсан
Цаг: ~12 цаг
Хэрэглэгдэхүүн: Хөлөгт хавтанд суурилсан бизнесийн бодитчлол
Оролцогчид: 12-30 оролцогчид 4-6 багт хуваагдан зэрэг суралцана.
Төлбөр: ₮1,690,000
Гол үр дүн ба ололтууд
- Төсөл, түүний амжилтын хүчин зүйлсийг бүхэлд нь ойлгох.
- Тулгарч болох асуудлын шинж тэмдэг, шалтгааныг таних, шийдвэрлэх.
- Хязгаарлагдмал нөөцөөс хамгийн боломжит үнэ цэнийг бий болгоход анхаарлаа хандуулах
- Төслийг амжилттай удирдлахад шаардлагатай нөхцөл байдлыг үнэлэх.
- Гол гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг тодорхойлж ашиглах.
- Эхнээсээ бэлтгэл, үйл ажиллагааны чухлыг ойлгох.
- Хэрэгцээг тэнцвэржүүлж, бизнесийн үнэ цэнийг хамгийн их байлгахад суралцах.
- Нийтлэг үг хэллэг, ойлголтыг бий болгох.
Судлах гол ойлголтууд:
- Багийн гишүүд мэдлэгээ хуваалцах
- Уялдаа холбоо бий болгох
- Баг бүрдүүлэх, ажиллагааг дэмжих
- Шинэ төслийг эхлүүлэх эсвэл одоо байгаа төслийг зөв замд оруулах
- Урьдчилсан судалгаанаас хэрэгжүүлэлт хүртэл бүтэн төслийн туршлагыг нэг өдрийн дотор олж авах
- Болзошгүй алдааны шинж тэмдгийг таних
- Гол оролцогч талуудын хэрэгцээг тэнцвэржүүлж, хамгийн их бизнесийн үнэ цэнийг бий болгох
- Шийдвэрийн бүрэн нөлөөллийг ойлгох
- Шийдвэр гаргах
- Харилцах