Хүн бүрд зориулсан бизнесийн санхүү

Celemi Apples & Oranges симуляцад та хүнд асуудал, бэрхшээлтэй тулгарч буй А&O компанийг баг хамт олны хамт удирдана.

Бизнесийн үндсэн суурь хүчин зүйлсийн талаар цуврал симуляцийн тусламжтайгаар мөнгөн урсгалыг хэрхэн хянах, нөөцийг илүү сайн ашиглах, бүтээмжийг бодит мэт үйл явцыг нэмэгдүүлэх талаар суралцах болно. Ингэснээр баланс болон ашиг алдагдлын тайлан нь танай багт үр дүнг хэрхэн хэмжих, өдөр тутмын шийдвэр гаргалт нь байгууллагын санхүү болон стратегид хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгоход тусална.

Celemi Apples & Oranges-ын энэхүү хөгжилтэй сургалт нь бизнесийн чухал үр дүнд хүрэхэд хүн бүрд туслах болно.

Өдрүүд: 2025 оны 5 сарын 6, 8, 15

Үндсэн агуулга: Бизнесийн санхүү, ашигтай байдлын өсөлт, мөнгөн урсгал, үйл ажиллагааны үр ашиг.

Цаг: ~12 цаг /3 жилийн үйл ажиллагаатай танилцана.

Хэн оролцох вэ: Байгууллагын бүх шатны хүмүүс.

Хэрэглэгдэхүүн: Хөлөгт тавцанд суурилсан бизнесийн симуляци.

Оролцогчид: 12-1000+ хүртэлх хүн оролцох боломжтой. 24-30 хүн тутам нэг

зохион байгуулагчтайгаар багт хуваагдан оролцоно.

Төлбөр: ₮1,690,000

Байгууллагууд Celemi Apples & Oranges симуляцаас суралцаж нийтлэг алсын хараа, санхүүгийн нэгдмэл ойлголттойгоор ажиллаж, байгууллагад явагдах өөрчлөлт тутамд үндсэн мессежээ оновчтой дамжуулах замаар ашиг нэмэгдүүлэх боломжтой.

Симуляцад оролцогчид өдөр тутмын шийдвэр гаргалт нь тэдний стратеги, санхүүд хэрхэн нөлөөлдөг болохыг илүү сайн ойлгох болно.

 

Оролцогчид …

Бизнесийн санхүүгийн үндсэн хэл, бизнесийн логик ойлголтод суралцах.

  • Өнөөдөр бизнес нь хэрхэн ашиг олж байгааг, ирээдүйд ашгаа хэрхэн өсгөх боломжтойг ойлгох.
  • Ажлын капиталын үндсэн агуулгыг ойлгож, хөрөнгийн ашиглалт нь ашигт байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэх. Байгууллагыг өсөж томроход тулгардаг асуудлуудын талаар илүү сайн ойлголттой болох.
  • Үйл ажиллагааны багахан өөрчлөлтүүд, жишээлбэл мэдээллийн урсгалыг сайжруулах, худалдан авалтын үр ашгийг дээшлүүлэх, хүмүүсийг татан оролцуулах зэрэг нь үр дүнд хэрхэн нөлөөлж, сайжруулдаг болохыг ойлгох.

Судлах гол ойлголтууд:

Бизнесийн санхүү

KPI – түлхүүр үзүүлэлтүүд

Балансын тайлан

Ашиг, алдагдлын тайлан

Мөнгөн гүйлгээ (урсгал)

Ашигт байдлын өсөлт

Ажлын капитал

Үнэ цэнийг бүрдүүлэгч хүчин зүйлс

  • Үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх
  • Үнэ цэн нэмэх үйлчилгээ
  • Үйл ажиллагааны үр ашиг
  • Тасралтгүй сайжруулалт

 

  • Өдрүүд: 5 сар 6, 2025 - 5 сар 15, 2025
  • Цаг: 03:00 - 07:00 (Asia/Ulaanbaatar)
  • Байршил: ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

Календарт хадгалах

Related Events

Хүний нөөц
СБД, 11-р хороо, Чингисийн өргөн чөлөө, New Century Plaza, Cosy Club Ulaanbaatar

Гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн манлайлагч нарт зориулсан өглөөний кофе уулзалт

IELTS
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 1201 тоот

IDP IELTS – May 2nd

IELTS
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 1201 тоот

IDP IELTS – May 3rd

Бизнес симуляц Төслийн удирдлага
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

CELEMI Cayenne: Төслийн симуляц

Бизнес симуляц Санхүү
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

CELEMI Apples & Oranges: Санхүүгийн симуляц

Бизнес симуляц Төслийн удирдлага
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

CELEMI Cayenne: Төслийн симуляц