
Мэдлэг олгох цуврал симуляцийн хүрээнд оролцогчид бизнесийн үндсийг судлахдаа мөнгөн урсгалыг хэрхэн хянах, нөөцийг илүү үр ашигтай ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх арга замыг бодитчлолоор дамжуулан суралцах болно. Ингэснээр баланс болон ашиг алдагдлын тайлангууд нь үр дүнгээ хэрхэн хэмжих, өдөр тутмын шийдвэрүүд нь компанид санхүүгийн болон стратегийн хувьд хэрхэн нөлөөлж байгааг ойлгоход тусална.
Celemi Apples & Oranges-ын энэхүү хөгжилтэй сургалт нь бизнесийн чухал үр дүнд хүрэхэд хүн бүрд туслах болно.

Гол үр дүн ба ололтууд

Симуляцид оролцогчид өдөр тутмын шийдвэр гаргалт нь тэдний стратеги, санхүүд хэрхэн нөлөөлдөг болохыг илүү сайн ойлгох болно.
Оролцогчид …
Бизнесийн санхүүгийн үндсэн хэл, бизнесийн логик ойлголтод суралцах.
- Өнөөдөр бизнес нь хэрхэн ашиг олж байгааг, ирээдүйд ашгаа хэрхэн өсгөх боломжтойг ойлгох.
- Ажлын капиталын үндсэн агуулгыг ойлгож, хөрөнгийн ашиглалт нь ашигт байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэх. Байгууллагыг өсөж томроход тулгардаг асуудлуудын талаар илүү сайн ойлголттой болох.
- Үйл ажиллагааны багахан өөрчлөлтүүд, жишээлбэл мэдээллийн урсгалыг сайжруулах, худалдан авалтын үр ашгийг дээшлүүлэх, хүмүүсийг татан оролцуулах зэрэг нь үр дүнд хэрхэн нөлөөлж, сайжруулдаг болохыг ойлгох.
Үндсэн агуулга
Бизнесийн санхүү, ашигтай байдлын өсөлт, мөнгөн урсгал, үйл ажиллагааны үр ашиг.
Хэн оролцох вэ?
Байгууллагын бүх шатны хүмүүс.
Цаг
~12 цаг /3 жилийн үйл ажиллагаатай танилцана.
Хэрэглэгдэхүүн:
Хөлөгт тавцанд суурилсан бизнесийн симуляци.
Оролцогчид
12-1000+ хүртэлх хүн оролцох боломжтой. 24-30 хүн тутам нэг зохион байгуулагчтайгаар багт хуваагдан оролцоно.
Төлбөр
Төлбөр: ₮1,690,000

Сургалтууд
CELEMI Apples & Oranges: Санхүүгийн симуляц
Хүн бүрд зориулсан бизнесийн санхүү Celemi Apples & Oranges симуляцад та хүнд асуудал, бэрхшээлтэй тулгарч буй А&O компанийг баг хамт
CELEMI Apples & Oranges: Санхүүгийн симуляц
Хүн бүрд зориулсан бизнесийн санхүү Celemi Apples & Oranges симуляцад та хүнд асуудал, бэрхшээлтэй тулгарч буй А&O компанийг баг хамт