Meta, Google, IBM, Microsoft, HubSpot, Linkedin зэрэг дэлхийн томоохон компаниудын дижитал хөгжүүлэлтийг хариуцдаг, шилдэг экпертүүдийн боловсруулсан, Digital Marketing Institute-ийн DMA Foundation for Students сургалтад сурснаар та хамгийн сүүлийн үеийн эрэлттэй дижитал ур чадвар буюу дижитал маркетингийн стратегийг оновчтой төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хэмжих өндөр ур чадварт суралцах болно.
 
Дижитал маркетингийн ур чадвараа дээшлүүлж, Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч, ямар ч улс оронд ажиллан орлогоо өсгө, залуус аа! Суралцах, үргэлж өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус, маркетингийн шинэхэн мэргэжилтнүүд болон ахлах ангийн сурагчид та бүхний хувьд зуны амралтаа зугаатай бас үр дүнтэй өнгөрүүлэх ТОМ боломж юм шүү.
 
Сургалтын дэлгэрэнгүй:
Модуль: 6 модуль
Үргэлжлэх хугацаа: 18 цаг
 
DMI Fundamental сургалтаар та бүхэн юу сурах вэ?
 
2025.6.16-нд эхлэх DMI сургалтаар нийт 6 модуль, 18 цагийн хичээлийг 14 хоногт багтаан танхимын зохион байгуулалттай үзэх ба дараах агуулгуудыг дэлгэрүүлэн, үр өгөөжтэй практик дадлагатайгаар судлах болно.
 
Модуль 1: Дижитал боломж
Модуль 2: Дижитал худалдан авалтын замнал
Модуль 3: Сошиал медиа ба онлайн худалдаа
Модуль 4: Дата анализ, мэдээллийн нууцлал ба кибер аюулгүй байдал
Модуль 5: Хиймэл оюун ухаан ба бизнес
Модуль 6: Дижитал стратеги ба бизнеийн үйл ажиллагаа.
 
 

Tags

6 сар
  • Date : June 16, 2025 - June 30, 2025
  • Time : 9:00 am - 6:00 pm (Asia/Ulaanbaatar)
  • Venue : ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот
0
    0
    Your Cart
    Your cart is emptyReturn to Shop